2011 оны долдугаар сарын 5-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах “Завханы өдрүүд 2011” арга хэмжээний талаар Завхан аймгийн засаг даргын тамгийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Зургаан өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд хүндэтгэлийн тоглолт, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Завхан аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээний хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээр дэвшүүлсний нэг нь Ардын уламжлалт зан заншил, урлаг соёлын өв уламжлалыг хойч үе залуучууддаа өвлүүлэн үлдээх бодлого юм. Мөн Монголд анх удаа 999 морин хуурчийг тоглуулахаар 1028 морин хуурчтайгаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа аж. Тоглолтын нээлтийг 2011 оны 7-р сарын 5-ны өдрийн 11.00 цагаас Сүхбаатарын талбайд хийнэ.
Б.Мянганзул