“Шинэ үе” продакшны захирал Бооёо саяхан Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга болсон. Хошин урлагийнхан дундаа сэргэлэн, менежмент сайтай гэгддэг түүнийг олонхийн саналаар сонгосон аж. Тэрбээр шинэ албандаа дуртай байгаагүй ч аавынхаа нутгийнхны өөрт нь үзүүлж байгаа итгэл хүндлэлийг бодоод зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Нутгийхаа зөвлөлийн даргаар сонгогдоод буй түүний аархуу зан хөдөлж, агсам тавин, жүжигчин Дашхүү агсны хүү Галаатай нударга зөрүүлсэн сурагтай. Зодолдох шалтгааны эхлэлийг овилгогүй зантайгаараа Бооёо тавьсан гэнэ. Таэквондогоор шаггүй сайн хичээллэдэг байсан Галаа түүнийг хашраая гэж бодсон ч өрөвч сэтгэлдээ дийлдээд балбахаа тааруулсан гэнэ. Зодооны урлагийн гайхамшгийг гаргасан бол Бооёо ч “будаа” болох байж дээ.