Гоц авъяастан, зураач Х.Өнөрчимэг нэг хэсэг гадаадад амьдрахдаа монголчуудын авъяасыг харийнханд гайхуулсан үе бий. “MN 25 суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр гарч, авъяас чадвараараа монгол хүн ямар амжилтад хүрч болдгийг харуулсан. Авъяасаараа өндөрлөгт хүрсэн бүсгүйн талаар сүүлийн үед таагүй мэдээ дуулдах болов. Зураач бүсгүй Налайх дүүрэгт УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан Отгонбаярын байгуулсан хийдийн дотоод чимэглэлийн ажлыг хийхээр гэрээ хийчихээд дуусгалгүй орхижээ. Тэр бүү хэл хийдийн нэгэн ажилтантай дотно харилцаатай болсон талаарх мэдээлэл гадуур тархаад буй. Түүнийг халамжилж, санаа тавьж байгаа хүн нь өдгөө тавь хол давсан эр, авааль эхнэр нь ертөнцийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байгаа аж. Х.Өнөрчимэг 20 гаруй чемодантай Налайхад хийдийн дотоод чимэглэлийн ажлыг хийх нэрээр тухалж суугаа гэнэ. Нэр холбогдсон хижээл эрийн хүүхдүүд чемодануудыг гаргаж хаях эсэхээ шийдэж ядан толгойгоо гашилгаж суугаа сурагтай.