Монголчуудын дорвитой хийж чадаагүй “Чингис хаан”киног өвөрмонголчууд сэтгэлд хүртэл бүтээж чадсан.Уг кинонд эзэн богд Чингис хааны дүрд Өвөрмонголын нэрт жүжигчин Баасан чадварлаг тоглосон .Нэлээдгүй хөрөнгө мөнгөөр босож буй сүржин нэртэй”Аравт “ уран сайхны кинонд манайхан түүнийг урьж тоглуулаад байгаа.Киноны зураг авалт эхлэх үеэс хэл ам багагүй дагуулсан .Төлөвлөсөн хуваарийнхаа дагуу бол уг кино өнгөрсөн нэгдүгээр сард бэлэн болж ,Азийн кино наадамд оролцох ёстой байсан гэнэ.Гэтэл дэлгэцэнд гарах нь битгий хэл эвлүүлгийн ажилтайгаа ноцолдсоор хагас жилийн нүүрийг үзэж байна.Элэг нэгт монголчуудтайгаа хамтран ажиллахаар баяртайяа ирсэн Баасан зохиолгүй зураг авалтыг хараад мэл гайхаж цэл хөхөрсөн гэнэ.Монголын уран бүтээлчдийн шөнө дөл болтол сархад хүртдэг ,өглөө зургийн талбайдаа ирдэггүй залхуу хойрго зангаас тэрбээр залхаж гүйцжээ.