Өмнөд Африкийн Хүний өөрчлөлт, хувьслын институтийн эрдэмтэд ийм таамаглал дэвшүүлжээ. Тус байгууллагын захирал, антропологич Фрэнсис Тэккерей 2001 онд У.Шекспирийн амьдарч байсан байшингийн цэцэрлэгт хүрээлэнгээс марихуан, кокайн төрлийн мансууруулах бодисын ургамал олсон юм. Үүнээс хойш тэрбээр их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг ултай судалсан бөгөөд одоогоор шарилыг нь хөндөж, яснаас нь дээж авч судлах хүсэлтээ Английн сүмийнхэнд илгээжээ.
Тэрбээр У.Шекспирийн хар тамхи хэрэглэдэг байсан эсэхийг судлах төдийгүй үхлийнх нь жинхэнэ шалтгааныг тогтоох хүсэлтэй аж. Хэдийгээр Английн тал түүний судалгааг эсэргүүцээгүй ч их зохиолчийн булшны чулуун дээр сийлсэн “Энэхүү чулуунд хүндэтгэл үзүүлсэн хүнийг бурхан ивээх болтугай. Хөндсөн нэгэн нь насан туршдаа хараагддаг” хэмээх бичгээс олон хүн жийрхэж буй гэнэ.
Б.ИНДРА