Индонези залуу эрэгтэй хүнтэй гэрлэснээ хуримынхаа дараа мэдсэн азгүй явдал болжээ. Тэрбээр царайлаг, залуухан бүсгүй Франческатай “Facebook”-ээр танилцаж, багагүй хугацаанд “үерхсэний” эцэст гэрлэх санал тавьсан гэнэ. Хуримаа
хийсэн анхны өдрөөс эхнэр нь Бадологаг биедээ хүргэхгүй янз бүрийн шалтгаан хайх болсон байна. Хөршүүд нь ч Франческаг гудамжаар явж байхад нь өдөж, хувцсаа тайлаад үнэн төрхөө харуулаач хэмээн тоглоом шоглоом хийх болсныг анзаарсан
Бадолога сая ухаарч, хэнтэй гэрлэснээ мэджээ. Үнэн хэрэгтээ эхнэр Франческа нь эрэгтэй байснаар барахгүй хурим хийх мөнгөгүй учраас эмэгтэй хүний дүрд тоглосон юм байна. Зальтай эр цахим хуудсаар танилцсан залуучуудад өөрийгөө эмэгтэй гэж итгүүлэн, хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байж. “Нөхрөөсөө” гадна жүжигчин хоёр ч залууг ийм аргаар уургалсан тухайгаа тэрбээр цагдаагийнханд мэдүүлсэн аж. “Франческа” хууран мэхэлсэн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр долоон жил торны цаана суух болжээ.
Ж.ЭРДЭНЭ