2002 онд Playtime наадам анх удаагаа таван хамтлагийн хамт зохион байгуулагдсан.Түүнээс хойш жил бүр зохион байгуулагддаг болсон түүхтэй.Энэ жил Playtime наадам 10 жилийн ойгоо тэмдэглэх юм.Уг наадам нь 1990-ээд оны сүүлээр шинээр дэлгэрсэн амьд хөгжмийн шинэ үеийн төлөөлөл хамтлаг дуучид ,тэдгээрийн дуу хөгжмийг олонд хүргэсэн анхны наадам болж байсан түүхтэй.
2002-оноос хойш АНУ,ОХУ,Өвөрмонголоос нийт 400 гаруй хамтлаг ,дуучид оролцож байсан.Өнөөдөр энэ наадмыг үзэгчид дэмжигчдийн тоо ихээр нэмэгджээ.Энэ жилийн амьд хөгжмийн наадам 2011-оны Долдугаар сарын 16,17-нд Гачууртад байрлах Монгол шилтгээний аялал жуулчлалын цогцолборт болох ба 42 хамтлаг, дуучид оролцохоор төлөвлөжээ.Тус наадмыг зохион байгуулагчид хэлэхдээ Үзэгчиддээ амьд хөгжмийн баярыг барууны томоохон наадмуудын жишгээр хийх гэж байгаа учир хүн бүр сэтгэл хангалуун байж хоёр өдрийг өөрийн дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэж цагаа зугаатай өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ц.Бямбадорж