Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойд зориулан залуу зохиолч Шуурайн Солонгоогийн “Төсөөлөл” нэрт бэсрэг тууж хэвлэгдэн гарлаа. Энэ ном нь зохиолч эмэгтэйн үргэлжилсэн үгийн анхны зохиол төдийгүй баяр наадмын тухай, бөх хүний амьдралыг хөндөн гаргаж ирснээрээ нэн сонирхолтой, урьд өмнө хэвлэгдэж байгаагүй шинэлэг бүтээл болжээ.
Зохиолч Ш.Солонго нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн.Сэтгүүлч мэргэжилтэй.Шүлэг өгүүллэгээс гараагаа эхлэн гурван жүжиг ,нэг кино,гурван тууж,хоёр телевизийн цуврал зохиол бичээд буй авьяаслаг залуу уран бүтээлч юм.
Төсөөлөл туужид сургуулиа төгсөөд амьдралын замд гарч буй Цээлэн гэх сэтгүүлч бүсгүйн амьдрал, хайр сэтгэл, уналт босолтыг баялаг сайхнаар дүрслэн өгүүлжээ.Тэрээр шаргуу зүтгэлийн хүчээр олны танил сэтгүүлч болж , нэг бөх залуутай амьдрал зохиохоор шийддэг ч ганцаар аялаж явахдаа замаа алдан төөрдөг байна. Үхэхээс буцахгүй цөхөрч явсан Цээлэн амь амьдралаа авч үлдэхийн тулд таван чонын эсрэг хүч тэнцвэргүй тулаанд ялсан уу? ялагдсануу? гэдгийг мэдэхийг хүсвэл Шуурайн Солонгоогийн “Төсөөлөл” номыг уншаарай. Төсөөлөл ном нь бүх номын худалдаагаар зарагдаж байна.
Ц.Бямбадорж