Манжуур хотноо зохион байгуулдаг Монгол, Хятад, Оросын хамтарсан шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ. Дэвшилт шинэ технологийг нийтэд танилцуулах, сурталчлах зорилготой найм дахь удаагийн үзэсгэлэнг БНХАУын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулжээ.
Манай эрдэмтэд эл үзэсгэлэнд дөрөв дэх удаагаа оролцсон бөгөөд энэ удаа ШУА-ийн хүрээлэнгүүд, ШУТИС, ХААИС зэрэг 12 байгууллагын эрдэмтэд шинэ эм, царцаанаас гаргаж авсан уурагт тэжээл, гүүний хуурай саам, кальцижуулсан хүнсний давс, хуурай чацаргана зэрэг бүтээлээр оролцов.
У.ТЭНҮҮН