Жүжигчин Стивен Сигал Казахстаны найруулагч Тимур Бекмамбетовын бүтээх Чингисийн тухай кинонд Монголын их хааны дүрд тоглох болсноо өнгөрсөн даваа гаригт “Aстана-2011” кино наадмын үеэр мэдээлжээ. Тэрбээр “Би Чингис хааны дүрд тоглохыг хүсэж байна. Ийм санал надад цөөнгүй ирсэн.
Гэхдээ тэр хүний тухай бичсэн жирийн л нэг кинонд биш өргөн цараатай туульсын хэлбэртэй бүтээлд их хааны дүр бүтээхийг хүсэж, шунаж байна. Үүнийг ажил хэрэг болгож чадах найрууулагчтай хамтран ажиллах гэж буйдаа баяртай байна” гэжээ.
Э.ХАНА