ГАЙХАМШИГТ НОХОЙ
Түүний жүжигчний замнал “Рин Тин Тин” киногоор эхэлж, “Колумбиа” кино компанитай гэрээ байгуулжээ. 1943 онд “Чөтгөр”, “Хий үзэгдэл” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ ихэд алдаршиж, амьтад кино ертөнцөд хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэрбээр 20 шахам кинонд тоглосноос “Растигийн адал явдал” киноны Растигийн дүр хамгийн алдартай нь. “Гайхамшигт нохой” 1950 онд учир битүүлэг шалтгаанаар нас эцэслэжээ.
ГЕРКУЛЭС БААВГАЙ
Геркулэс хочтой Хойд Америкийн саарал баавгай 25 жил амьдрахдаа дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглосон. 1980-аад оны дундуур бөхийн спортод хүч сорьсон бөгөөд “Дэлхийн спорт” шоу нэвтрүүлэгт оролцох үед 15 сая хүн үзсэн гэх тооцоо бий. Тэрбээр “Андрекс” телевизийн “Геркулэс” цувралд тоглон алдаршиж, дэлгэцийн алдарт бүтээл “Жэймс Бонд”-ын цувралд ч дүр бүтээж байв. Хожим “Уолт Дисней” кино компани түүний амьдралаас сэдэвлэж “Геркулэс” богино хэмжээний кино хийжээ.

КРИСТАЛ САРМАГЧИН
Түүнийг 2007 онд нээлтээ хийсэн “Музейд өнгөрүүлсэн шөнө” киногоор нь үзэгчид мэднэ. Капучин төрлийн эмэгчин сармагчин өдгөө 17 настай бөгөөд энэ онд нээлтээ хийсэн ”Шарталт-2” кинонд тоглосон. Кристал “Америк бялуу”, “Дулиттл эмч” зэрэг 15 кинонд дүр бүтээж, саяхан NBС телевизийн “Community” цувралд тоглох гэрээ байгуулжээ.
КЭЙКО ХАЛИМ
Кино урлаг дахь далайн цөөн төлөөллийн нэг. Кэйко халим 1976 онд төрж, “Эрх чөлөөт Уилли” киногоор жүжигчний карьераа эхлүүлсэн. Кэйко Японы аквариумаас Мэрилэнд рүү нүүж, улмаар “Рэйно” компанитай гэрээ байгуулжээ. “Эрх чөлөөт Уилли”-д тоглосноос хойш киноны маш олон санал ирсэн ч тэр амьдралынхаа турш ердөө зургаан кинонд дүр бүтээсэн. Тэрбээр нэг кинонд дүр бүтээснийхээ төлөө нэг сая ам.доллар хүртсэн бөгөөд амьдын жин нь зургаан тонн хүрч байжээ. Кэйког 2003 онд үхсэний дараа Норвегид хүндэтгэлийн хөшөө босгосон байна.