БНСУ-ын “Samsung electronics” компани хамгийн богино хугацаанд хувцас угаадаг “Buble shot” машиныг удахгүй худалдаанд гаргах гэж байна. “Энэ угаалгын машин нь 19 кг жинтэй, ус бага хэрэглэхээс гадна хатаагчтай учир зах зээлд эрэлт ихтэй байх болно” гэж үйлдвэрлэгч компанийнхан ярьж байна. Борлуулах үнээ хараахан тогтоогоогүй ч 600 орчим мянган вонноор худалдах бололтой. Тус улсын “LG electronics” компанийн “Тромм” угаалгын машин 29 минутад угаадгаараа зах зээлд тэргүүлж байсан юм. Амжилтыг нь эвдсэн “Samsung electronics” компанийн инженерүүдэд “LG electronics” компанийнхан баяр хүргээд “Нэг кг хувцсыг 17 минутад угааж, хатаадаг угаалгын машин зах зээлд гаргах болно” гэж амлажээ.
Х.ХАНГАЛ