Английн эрдэмтэд гурван хэмжээст шоколадыг хувилагч машины төхөөрөмж ашиглан бүтээжээ. Хэвлэх машиныг үйлдвэрт түгээмэл хэрэглэдэг бөгөөд гурван хэмжээст шоколадыг олон үе давхаргаар хийдэг аж. “Шоколадыг хөндл өнгөөр нь нимгэн зүсэж давхарлаж хийдэг уг төхөөрөмж яг л хувилагч машин шиг. Давхарлаж бэхжүүлсний дараа үйлдлийг давтан хийдэг. Ингэхийн тулд шоколадыг хөргөх тусгай температур болон техникийн шалгуур үзүүлэлт маш чухал” гэж зохион бүтээгчид нь ярьжээ. Хүнсний бүтээгдэхүүн хувилагч машиныг 2010 оноос Америкт ашиглаж эхэлсэн байна
Э.МӨНГӨН