ӨМӨЗО-ы иргэд энэ сарын 25- нд Гэгээн талд наадах гэж байгаа талаар Хятадын “Синхуа” агентлаг мэдээллээ. Нийслэл хотоос нь 100 орчим км-ийн зайтай орших талд өвөрмонголчууд Эрийн гурван наадам болон ардын урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрт ургацын баяр, малчдын баяр хэмээн тэмдэглэдэг наадмыг өвөрмонголчууд 1990- ээд оноос зохион байгуулсан бөгөөд өдгөө эл баяр үндэстнээ сурталчлах, жуулчдыг татах зорилготой болон өөрчлөгдөөд байгаа аж. Наадмыг зохион байгуулагч Ма Ионшэн энэ талаар “Урьд жилүүдийнхээс спортын арга хэмжээ тэр дундаа бөх, сур, хурдан морины уралдаанд илүүтэй анхаарал хандуулж байгаагаараа онцлог” гэжээ.
О.УНДАРМАА