Монголын цирк энэ жил 70 жилийн ойтойгоо золгож байна. Залуу уран бүтээлчдийн тэмцээн, “Монгол алиалагч” наадам, Циркийн урлагийн нэвтэрхий толь, “Бодол харууслын 40 жил” баримтат киногоор буухиалсан баярын үйл ажиллагаа энэ сард нэгдсэн тоглолтоор үргэлжилнэ. “Монгол цирк 70” тоглолт энэ сарын 9-11-нд Монголын үндэсний циркт болох юм. Тоглолтод Монголын циркийн урлагийн 70 жил төлөөлөн, нэр хүндийг нь өргөсөн хүч тамирын гайхамшиг, морьтны гайхамшиг, уран нугаралтын гайхамшиг болон агаарын гимнастик, жонглёр, алиаллын үзүүлбэрүүд багтаж буй. “Шинэ цирк” төв, “Хадгаа цирк”, “Хан Монгол” морин цирк, Монголын үндэсний цирк хамтран зохион байгуулж буй нэгдсэн тоглолтыг Г.Зоригт найруулжээ.
Ж.СОЛОНГО