ШУА-ийн Түүхийн хүрээ лэнгээс 20 хүний бүрэлдэхүүн тэй судалгаа, шинжилгээний баг гаргаж “Хүннүгийн түүх соёлын өвийн мөрөөр” хайгуул хийж буй. Хөвсгөл аймгийн нутагт зургадугаар сарын 25-наас энэ сарын 25 хүртэл ажиллах багийн ахлагч, доктор С.Өлзийбаяртай холбогдож ажлын явцын талаар лавлахад “Энэ хавийн олон булшийг хүмүүс ухаж, тонон сүйтгэжээ.
Бид судалж байгаа болохоор үлдсэн хэдэн булш, бунханд малталт хийлээ. Бунхан бүрт талийгаачийн олдворын толгойг баруун тийш харуулсан нь сонирхол татаж байна. Өмнө нь талийгаачдыг ихэнхдээ зүүн болон хойд зүг рүү харуулсан булш, бунхан олдож байсан юм. Анхны ажиглалтаар нүдэнд ил байгаа зүйл нь ийм байна. Нарийн шинжилгээг очиж хийнэ” гэв.