Дэнж хотойтол нааддаг монгол түмний эрийн гурван наадам хаяанд ирлээ.Энэ жил Дундговь аймгийг байгуулсны 90 жилийн ой тохиож буй.Энэ ойн баяр наадамтай давхцуулан “Мон уран “компаний захирал Б.Наранхүү алдарт шарга азарганы хөшөөний нээлтийг хийхээр болжээ.Тэрбээр шарга азарганы хөшөөг тус аймгийн төвд нэлээд өндөр үнээр бариулж байгаа аж.Б.Наранхүү аймгийн баярт зориулсан хурдан морины уралдаанд түрүүлсэн зургаан насны моринд “Ланд 200”автомашин өгөхөөр аймгийн төвд сойсон гэнэ.