Хатуу ширүүн үгтэй ч авъяас чадвараараа олны анхаарлыг татдаг дизайнер бол Н.Соёлмаа. Шударга шулуун, уйгагүй хөдөлмөрч зан, чөлөөтэй сэтгэдэг үзэл бодол нь түүнийг амжилтад хүргэсэн гэдэг. Тэрбээр “мөнхийн залуу” тодотголтой топ модель Э.Одгэрэлийг сувилагч байхад нь загварын ертөнц рүү урвуулан алдрын оргилд хүргэж чадсан. Өөрөөс нь илүү нэр хүндийг олсон сайхан бүсгүйтэй нэг хэсэг түнжин хагарч, хэвлэлээр “топ янхан” хэмээн хайр найргүй цоллож байсан удаатай. Соёлмаа залуу загвар өмсөгч охидод “Та нар Одгэрэл шиг бай л даа. Эмэгтэй хүний даруу хирнээ цаагуураа залуу насаа гайхуулсан үзэсгэлэн гуа, бардам ихэмсэг төрхийг гарга. Хаа очиж Э.Одгэрэл насаа мэдрээд ч тэр үү секси төрхийг төгс гаргаж чадаж байна” хэмээн зөвлөдөг болжээ. Тэрбээр сайхан бүсгүйн алдаа оноотой урагшилсан амжилт, наснаасаа залуу харагддагийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой.