
Байгаль эх бүхнийг зохицуулдаг хэмээдэг. Үүний нэг жишээ нь амьтдын бие засах газар. Австралийн “Монаш” их сургуулийн биологичид Малайзын Борнео арал дээр ургамлын зүй тогтлын тухай судалгаа хийж яваад нэгэн сонирхолтой нээлт хийжээ. “PLoS ONE” сэтгүүлд нийтэлснээр, хархны төрлийн тупай хэмээх амьтан махчин цэцэг непентестэй онцгой сонин холбоотой гэнэ. Тупай уг цэцгийг амтархан зооглодгоос гадна бие засах зориулалтаар ашигладгийг нь эрдэмтэд ажигласан байна. Доктор Роан Кларк “Тупай бие засах бүртээ байгалийн “суултуурт тухлах” нь өхөөрд өм. Түүний хайрласан “бордоо” непентесийн ургалтад нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ бол байгалийн харилцан үйлч лэл юм” хэмээжээ. Сонир хуулахад, тупай зөвхөн Борнео арал дээр л амьдардаг бол непентес халуун орны ойд элбэг ургадаг аж.
Э.ХАНА