
Францын телевизийн TF1 суваг Спайк Лигийн “Гэгээн Аннагийн шид” кино гаргасныхаа төлөө 45 сая ам.долларын
торгуульд унажээ. АР агентлагийн мэдээлснээр Парис хотын шүүхээс ийм шийдвэр гаргасан учир нь зохиогчийн эрхийг
зөрчсөн явдал юм байна. “On мy оwn production” уг киног гаргах эрхийг АНУ, Канад, Италид 2007 онд олгосон аж. Уг
кинонд дэлхийн II дайны үед Америкийн армийн 92 дугаар дивизийнхэн хэрхэн тулалдаж байсан тухай өгүүлдэг.