Монгол хүүхдүүдийг оюу ны гимнастик болсон япон сам пингаар хичээллүүлдэг “Соробан” холбооныхон ам жилттай сурч байгаа хүүхдүүдээ урамшуулж, Японд аялуулдаг юм. Энэ удаа зургаан хүүхдийг тус холбооны тэргүүн Т.Туяа, Д.Жаргалсайхан нар дагуулан Японд аялуулахаар явжээ. Наадмын өдөр эх орондоо ирэх тэд тус улсын дунд сургуулиар орж, сампингийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, амарч байгаа аж. Ирэх наймдугаар сард тус холбооны багш нар мөн ийм аялалд явах юм билээ.