Дуучин Д. Болд “Монгол поп” урсгалынхаа нээлтийг төрийн ордонд тоглолтоо тун сүртэй хийсэнээс хойш түүнийг гавьяат жүжигчин болно хэмээх яриа тасараагүй.Энэ жилийн наадамаар ,эсвэл ирэх цагаан сараар авах болов уу гэдэг нь тодорхойгүй байсан.Харин саяханаас уг мэдээлэл оргүй биш гэдэг нь батлагдаж энэ жилийн үндэсний их баяр наадмаар Монгол улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаах нь тодорхой болжээ.Дуучин Д.Болдын хамгийн үнэнч дугаар нэг улаан фэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэмээн олон нийт тодруулаад байна.Учир нь Д.Болдоос уран бүтээлээрээ хамаагүй эгч МУГЖ Т.Ариунаа,Б.Сарантуяа нар Төрийн ордонд тоглолт хийх хүсэлтээ өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байсан ч Ерөнхийлөгч татгалзаж байсан аж.Харин Д.Болдын хүсэлт гаргасан даруйд зөвшөөрсөн нь Ерөнхийлөгч түүний улаан фэн гэх ярианы үндэс болжээ.