.jpg)
Нас, хүйс, мэргэжил заагаагүй, өөрий гөө авь яастай гэж үздэг хэн бүхэнд нээлт тэй байсан “Авьяаслаг монголчууд” шоунд өрс өлдсөн 600 гаруй авьяастнаас шигшигдсэн 15 оролцогч энэ сарын 9-нд гала тоглолтоо хийж, шилдгээ тодрууллаа. Шилдэг оролцогчийг үзэгч дийн саналаар шалгаруулсан бөгөөд биеийн уянаар үзэгчдийг бишрүүлсэн 15 настай нугараач Н.Мөнхжаргал 2033 саналаар тэргүүлж 30 сая төгрөгийн эзэн болов. SBN, NTV, “Боловсрол суваг” телевизийн хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжсэн тул “Авьяаслаг монголчууд” шоуг ирэх жил илүү өргөн хүрээтэй хийх болсноо зохион байгуулагчид дуулгалаа. Ирэх есдүгээр сараас “Авьяаслаг монголчууд-2” шоунд оролцогчдыг бүртгэж эхлэх юм байна. Шоу нэвтрүүлгийг амжилттай бол гоход сонирхолтой үзүүлбэрээс гадна шүүгчид чухал үүрэгтэй. Оролцогчдод хатуу үг харамгүй хэлж, заримыг нь уйлуулж орхидог Б.Баатар, цөөн боловч жинтэй үг хэлдэг Б.Болд, хүн бүрт инээмсэглэл, урам бэлэглэдэг ялдамхан Э.Одгэрэл нар үүргээ сайн биелүүлсэн. Ирэх жилийн шоуг ч тэд шүүх аж.
Х.Уянга