“Америкийн шүтээн” шоуны шүүгч, дуучин Женнифер Лопез долоон жил ханилсан нөхөр Марк Энтонигоос салахаар шийдсэн тухайгаа “People” сэтгүүлийнхэнд ярьжээ. Тэд 2004 онд хуримаа хийсэн бөгөөд энэ нь Маркийн хоёр дахь, Женниферийн гурав дахь гэрлэлт байсан юм. Холливудын хамгийн хүчирхэг гэр бүл хэмээж байсан тэд салах тухайгаа өөрсдийнхөө твиттерт бичжээ. Марк, Женнифер нар салах шалтгаанаа дэлгээгүй ч ажиглагчид Женнифер “Америкийн шүтээн”- ий шүүгчээр ажиллаад гэр бүлдээ зав гаргахаа больсонтой холбон тайлбарлаж байна. Дуучин Женнифер Лопез өчигдөр ганц бие ээжийн баяр тэмдэглэж, согтуугаар машин жолоодож явсаныг цагдаагийнхан саатуулсан аж.
Т.Жигүүр