Муурны ерөнхий төрхийг ажигласан уу. Тэр өөрийг нь загнах, зодож занчихад дургүй. Бас илүүлж, энхрийлүүлэх, халамжлуулах дуртай.
Үргэлж гунхаж явдаг амьтан. Америкийн эрдэмтдээс 100-гаад эрчүүдийн дунд явуулсан санал асуулгаар 70 нь нохойноос муур тэжээх нь дээр гэж хариулжээ. Айлд муур байвал тухайн өрх гэрийнхэн өөрөө өөртөө анхаарал тавьж, цаг хугацааг үнэлэх чадвартай болдог байна.
Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, муур хүнийг бусдын сул талыг уучлах, алдаа дутагдалд нь өршөөнгүй хандах тэсвэр тэвчээр, чадвартай болоход нөлөөлдөг.
Энэ амьтан нь хүнийг зүрхний шигдээсээр өвдөх болон цусны даралтад нь өөрчлөлт орохоос сэргийлж хамгаалдаг гэнэ.
Бас хүний сэтгэл санаа өөдрөг байхад тусалж, нойргүйдэх, ходоод үрэвсэх, ханиад томуу хүрэх, хүзүү, дал мөрөөр хөшиж хөөрөх, үе мөчөөр өвдөхийг болиулахад нөлөөлдөг байна. Сонирхолтой нь муур хүний өвчтэй талд нь очиж налж хэвтдэг зуршилтай гэнэ. Энэ нь эзнийхээ өвчинг авч байгаа хэрэг аж.