Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд ирэх наймдугаар сард Москвад мэргэжил дээшлүүлэхээр болжээ. Тэд хоёр долоо хоногийн хугацаатай Москвагийн Иргэний нисэх хүчний их сургуульд дадлага хийх аж. 2011 оны зургаадугаар сард тус сургуулийн ректор Борис Елисеев Монголд айлчлах үедээ хийсэн гэрээний дагуу манай мэргэжилтнүүд ийнхүү сургалтын хөтөлбөрт хамрагджээ. Иргэний нисэхийн ерөнхий газраас нийт 10 хүн Москваг зорих юм.
С.ӨД