Тарваган тахлаас сэргийлэх вакциныг өнөөдрөөс орон даяар хийж эхэлнэ. Энэ халдварт өвчин долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15- нд хамгийн их идэвхждэг. Вакциныг долдугаар сарын 1-нд бүх аймаг, сум, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүрг үүлжээ. “Онцгой байдал, хяналт шалгалтын ажилтан, мал эмнэлэг, цагдаагийнхнаас гадна малчид, анчид, мах, арьс ширний ченжүүд тарваган тахлын халдварт өртөх эрсдэл өндөртэй. Тиймээс харьяа аймаг, дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэгт хандаарай. Вак циныг үнэ төлбөргүй хийнэ. Улсын хэмжээнд 18 айм гийн 75 суманд тарваган тах лын идэвхтэй голомт бий. Халдварын шинж илэрвэл яа ралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд 24 цагийн хариуц лагатай жижүүр ажил лаж байгаа” гэж тус төвийн захирал Д.Отгонбаатар ярив. Тарваган тахлын халдвар сүүлийн 2-3 жилд эрс буурчээ. Өнгөрсөн жил халдвараас сэргийлэх арга хэмжээг сайн авснаар тарваган тахал өвчин гараагүй юм байна.
Э.ЭНХ