Жүжигчин Мерилин Монрогийн найман метр өндөр хөшөөг АНУ-ын Чикаго хотод барьсан тухай ВВС мэдээлжээ.
Энэ нь Холливудын жүжиг чин д зориулсан хамгийн том хөшөө юм байна. “Forever Marilyn” нэртэй уг хөшөөний нээлтийн ёслолд Хотын захиргааны төлөөлөгчдөөс гадна урлаг, спортын алдартнууд ирсэн гэнэ.
Намирсан цагаан даашинзтай жүжигчин бүсгүйн энэ хөшөөг уран барималч Стюард Жонсон бүтээсэн аж.