Мянганы суут хүн Чингис хааны тухай кино нэгээр нэмэгдэх нь. Их хаа ны байлдан дагуулал, XIII зууны үеийн цэргийн зохион байгуулалтаас хамгийн шилдэг нь болох аравтын тухай өгүүлсэн уран сайхны кино ирэх сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болно.
Уг киноны зураг авалтын ажил 2010 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд Монгол, Өвөрмонголын уран бүтээлчид хамтран ажиллаж буй. Киноны ажил ямар шатандаа явааг найруулагч Д.Золбаяраас тодруулахад “Кино бараг бэлэн болсон. Сүүлчийн шатны ажил хийгдэж байгаа. Үүнийгээ дуусгаад нээлтээ хийх товоо зарлана” гэв. “Аравт” киноны найруулагчаар Монголын талаас Д.Золбаяр, ӨМӨЗО-ы талаас У.Шагдарсүрэн ажиллаж, гол дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Н.Онон, Б.Амар сайхан, Г.Алтаншагай, Ц.Цэрэн болд нар тогложээ.
Мөн “Чингис хаан” олон ангит киноны Чингисийн дүрээр монголчуудын танил болсон Б.Баасанжав, Сорхон Шарын дүрд тоглосон Жамбал, С.Бодровын “Монгол” кинонд бөөгийн дүр бүтээсэн У.Аюур нарын өвөрмонгол жүжигчин тоглож, өвөрмонгол нүүр хувиргагч Нарангуа урилгаар ажиллажээ. Киноны хөгжмийг “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат бичсэн байна.
Х.УЯНГА