Монголын үндэсний кино урлагийн академи нийт уран бүтээлчдийн нэгдсэн лавлах ном гаргахаар болжээ. “Анхны алхам”- аас эхлээд олон улсын наадмуудад амжилттай оролцсон “Татар ажиллагаа” хүртэл киноны уран бүтээлчийг уг номд багтаасан гэнэ.
Монголын кино уран бүтээлчдийн нэгдсэн лавлах энэ жилд багтан үзэгчдийн гарт очих юм. “Энэ төрлийн номыг өмнө нь найруулагч Г.Жигжидсүрэн гаргасан. Тэгвэл бидний хийж буй ном залуу уран бүтээлчдийг түлхүү оруулснаараа онцлог.
Судлаач, оюутан залуус төдийгүй жирийн үзэгчдэд ч гарын авлага болно” хэмээн тус академийн нарийн бичгийн дарга Д.Энхжин мэдээллээ.
Б.ОЮУТ