Бостоны дунд сургуулийн шилдэг 11 сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу Монголд иржээ. Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, АНУын Төрийн захиргааны хэлтэс хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээний үеэр эдгээр сурагч өдөр тутмын “Өнөөдөр” сонины үйл ажиллагаатай танилцав. Тэд хичээлийнхээ хажуугаар сэтгүүл зүйн клубт суралцдаг учраас энэ аялал сонирхлыг нь ихэд татаж байлаа. 21 хоногийн аяллын үеэрээ тэд монгол айл, төрийн ордонд зочилж, Өмнөговиор аялах юм байна. Уг хөтөлбөрийн дагуу ирэх намар 11 монгол сурагч Бостонд аялах аж.
Жослин Эрнандес : -Энэ аялал миний амьдралын мартагдашгүй хэсэг болж байна. Шинэ газар ну таг, соёлтой танилцахын хажуугаар Монголын өдөр тут мын “Өнөөдөр” сонинтой танилцаж, сэтгүүлчдийнх нь арга туршлагаас суралцсан нь үнэтэй зөвлөгөө байлаа. Би эх орондоо очоод Монголын соёл, хүмүүсийнх нь харилцааны тухай нийтлэл бичнэ. Монголчуудыг ийм найр саг ард түмэн гэж төсөөлж бай сангүй. Том болоод гэр бү лийнхээ хамт танай эх оронд заавал ирнэ ээ.
Багш Жон Чизмэн: -Монголд та ямар зорилготой ирэв. Энд ирэхээс өмнөх үеийн Мон голын та лаарх төсөөлөлтэйгээ нүүр тулахад ямар санагдсан бэ?
-Би багш хүн учраас сурагч дадаа өөрийгөө илэр хийлэх эрх чөлөөний үнэ цэ нийг ойлгуулах зорилготой ирсэн. Америк эрх чөлөөний орон гэдэг ч хүүхдүүд үүний үнэ цэнийг тэр бүр мэдэхгүй яваа. Монгол бол түүх соёлоо алдалгүй орчин үеийн соёлоос хоцролгүй яваа онцлогтой орон. Хүмүүс нь их найрсаг, сай хан харилцаатай учраас хүүхд үүд энэ аяллаас их зүй лийг ойлгоно гэж найдаж бай на. Бас найзууддаа Монголд хийсэн аяллынхаа сонин хачныг тайлагнах үүрэгтэй яваа (инээв).
-Хэрэв нууц биш бол та найзууддаа Монголын талаар юу гэж хэлэх вэ?
-Дэлхий дээрх хамгийн найрсаг хүмүүс энд байдгийг хэлнэ. Монголчууд хүнийг ялгалгүй сайхан хүлээж авдаг, эелдэг харилцдаг нь таалагдсан. Удахгүй бид хөдөө нутгаар аялна. Үүний дараа хэлэх зүйл бүр ихтэй буцах байх аа.