Монголын Фэйсбүүк болох Socialnet.mn сайт “Миний хот Миний гоёо” сэдэвтэй гэрэл зургийн уралдаан зарлалаа. Энэ сарыг дуустал үргэлжлэх уг арга хэмжээ бүх хүнд нээлттэй бөгөөд олон нийтийн сүлжээ сайтыг сурталчилж, хотын өнгө төрхийг шинэ өнцгөөс гаргах зорилготой. Уралдаанд оролцогч гурав хүртэлх бүтээлээ ирүүлэх боломжтой. Зохион байгуулагчид хамгийн бүтээлч, өвөрмөц шийдэлтэй гэрэл зургийг ирэх сарын 3-нд шалгаруулж, ялагчийг 150 мянган төгрөгөөр урамшуулах юм.
Б.ОЮУТ