Америкийн Беркли хотын Үндэсний лабораторийн судлаачид анхны дуу хураагуурт юу бичигдсэнийг сонсож чадсан тухай Sciencedaily. com мэдээлэв.
Томас Эдисоны 1888 онд зохион бүтээсэн дуу хураагуурыг түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд хадгалдаг юм байна. Алдарт зохион бүтээгч анх ямар дуу хураасныг сонсохоор эрдэмтэд өнгөрсөн тавдугаар сард тэрхүү төхөөрөмжийг лабораторид шилжүүлжээ.
123 жилийн турш бараг ашиглаагүй дуу хураагуурыг сонсохын тулд эрдэмтэд тусгай компьютер ашигласан байна. Нэр нь үл мэдэгдэх эмэгтэй “Twinkle, twinkle little star” буюу “Гялалзаарай, гялалзаарай бяцхан од минь” дууны нэг мөрийг зориг муутайгаар хоолой чичрүүлэн дуулсан нь хальснаа бичигдсэн анхны дуу хэмээн судлаачид ярьжээ. Тэр эмэгтэйн дуулахыг www.nps.gov/ edis/photosmultimedia/talking-doll-record-hearthe- recording.htm цахим хуудаснаас сонсох боломжтой.