Афоризм
Аугаа их хүмүүс дандаа бага иддэг
Бальзак
“Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос. Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ”
Хиппократ
“Хэн цаг хугацааны үнэ цэнийг эс мэднэ, тэр алдар хүндийг хүртэх хувьгүй төрсөн ажээ”
Вовенарт
“Элдвийн юм цуглуулах хобби бол ухаан муудаж байгаагийн эхний шинж”
Бальзак
“Дараа хийе гэж бүү алгуурла. Хожим хийхэд амархан болчихгүй”
Жан Поль
“Сайн удирдах аргад хүрье гэвэл урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор”
Хилон
“Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог”
Ибн-Сина
“Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй”
Михайл Ломоносов
“Зөвхөн тэнэгүүдийн болоод талийгаачдын үзэл бодол хэзээ ч өөрчлөгддөггүй”
Жеймс Лоуэлл
“Хүн болгон ууж иддэг. Харин согтуурч өөхлөнө гэдэг зэрлэг адгуусны шинж”
Виссарион Белинск