Хүннү гүрний Хүчирхэг их хаан Атилла одоогоос даруй 1500-н жилийн тэртээ амьдарч байсан билээ. Түүний үр удам одоо ч тасраагүй гэдгийг Эртний гүн ухаан судлалын академи ТББ-ын гишүүн И.Эрдэнэчимэг баталж байна.
Өөрийгөө Атилла хааны охин гэж нэрийдэх энэ эмэгтэй өнгөрсөн үеийн түүх соёлоо судалж, хамгаалан үлдэх зорилгоор хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ.
Эдгээрийн нэг нь Баруун таван аймгийн уулзвар газарт 2011 оны наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болох Хүн гүрний хаан Атиллагийн удам Хөрстийнхний Их наадам юм.
Наадмын үеэр Өрнийн Европын Андорра хот улсад Хүн гүрний Хаан Атиллагийн Өргөө гэрийг буурилуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү ёслол 2011 оны 9-р сарын 22-нд явагдах бол Улс гүрний хаан Александрын өргөөг 2012 оны 3-р сарын 22-нд Монта Розад байгуулах аж.
Б.Мянганзул