Залуу уран бүтээлчдээс энгийн байдлаараа олныг алмайруулдаг жүжигчин Т.Өөдөө ээж болсноосоо хойш нэг хэсэгтээ нам жим байх болсон.
“Desoft media group”-ийн захирал Ц.Эрхэмбаяртай дотносож, хамтын амьдралаа багагүй хугацаанд нууж чадсан тэрбээр гэрийн эзэгтэй болсон ч уран бүтээлийн ажлаа орхиогүй. Түүнд Монголын нэр хүндтэй байгууллагуудаас хүүгийнхээ хамт рекламд тоглох санал их ирдэг гэнэ.
Хүүхдийн живх, сүү тараг, хувцас хэрэглэл сурталчлахад чамлахааргүй мөнгө амладаг ч хөтлөгч бүсгүй саналаас нь эвтэйхэн татгалздаг байсан гэнэ.
Тэрбээр саяхнаас энэ бодлоо өөрчилж, үнэ өртөг дээр харилцан тохиролцсоны үндсэн дээр томоохон нэг компанийн бараа бүтээгдэхүүнийг хүүтэйгээ хамт сурталчлахаар болсон гэнэ.