Дуучин Рианна цахим ертөнцөд хамгийн олон найзтай эмэгтэйгээр шалгарав. Тэрбээр Фэйсбүүкт 40.5 сая найзтай дуучин Лэди Гагагийн амжилтыг эвдсэн бөгөөд сүүлийн хоёр сарын дотор найз нарынх нь тоо 11 саяар нэмэгдсэн байна. Харин Твиттер дэх найзуудын тоогоор дуучин Лэди Гага тэргүүлсэн хэвээр. Уг цахим хуудсанд Гага 11.6 сая найзтай бол Рианнагийнх 6.1 саяд хүрчээ. Энэ мэдээг дуулсан даруйдаа дуучин Рианна фэйсбүүктээ “40 сая, бурхан минь би Рианнад хайртай” гэж бичсэн байна. Сонирхуулахад, тэд хоёул “Youtube”-д нэг тэрбумаас илүү сонсогчтой цөөн дуучны тоонд багтдаг.