Т.Баясгаланг шанз тоглон найгаж, донжтой нь аргагүй дуулахад эрчүүдийн цөс хөөрч, хүрээ хүүхний өмнө нь суугаад үзсэн мэт баясдаг.
Түүний энэ ааш аягийг дууч бүсгүйн адтай арга заль хэмээн зарим нэг нь атаархах юм билээ. Баясгалан төрийн түшээгийн эхнэр болсноосоо хойш бизнес хөөн, уран бүтээл хийлгүй нам жим суугаа. “Сайн юманд садаа мундахгүй” гэгчээр түүнийг сандаргадаг нэг хүн байдаг аж.
Тэр нь Баясгалангийн “анхны хайр” гэгддэг дуучин С.Жавхлан. Зохиолын дууны ханхүү одоо ч Баясгалан руу утас цохин “Хүрээд ир, чамтай ярилцах зүйл байна” хэмээн дарамталдаг сурагтай.
Энэ байдал нэг бус удаа давтагдсан тул УИХ-ын гишүүн нөхөр нь Жавхлантай ярьж “Эхнэрийг минь тайван байлгаач” гэж гуйсан гэнэ лээ.