Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Дэлхийн энхийн их наадам” сан, Монголын Энх тайван найрамдлын холбоо хамтран ирэх сарын 24-27-нд “Хүннү гүрнээс гаралтай ард түмний энхийн их наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Энхийн их наадмын хүрээнд наймдугаар сарын 25, 26-нд Олон улсын удирдагчдын чуулга уулзалт, 27-нд Сүхбаатарын талбайд наадмын ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт болох аж. Урлагийн тоглолтод Монголын хамтлаг, дуучдаас гадна гадаадын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Мөн наадмыг зохион байгуулагчид Нийгэмд нөлөөлөх хөтөлбөр хэрэгжүүлж, өнчин хүүхдүүдэд туслах “10 төгрөгийн хүч” аян өрнүүлжээ.
А.АМИНА