Сомалийн зэвсэгт бүлэглэлүүд хүүхдүүдийг гишүүнээр элсүүлж байна хэмээн хүний эрхийг хамгаалах олон улсын “Amnesty International” байгууллагынхан мэдэгджээ. “Аль-Шабааб” бүлэглэлд 8-10 насны “цэрэг” олон бий хэмээн тэд үзэж байна. Мөнгө, гар утас өгнө хэмээн насанд хүрээгүй хүүхдүүдийг эл сүүлэн цэргийн ажиллагаанд оролцуулдаг хэмээн “Amnesty International” байгууллагын хан илтгэлдээ дурджээ. Эдгээр зэвсэгт бүлэглэл ихэвчлэн халдлага зохион байгуулж, хар тамхины наймаа эрхлэж, далайн дээрэмчидтэй хамтран ажилладаг гэнэ. Гэмт этгээдүүдэд уруу татагдаж, “амьд бамбай” болж буй хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг “Amnesty International” уриалсан байна.