Хятадын Шүй Жан тосгоны оршин суугч 71 настай Чен Дежун 42 жилийн турш бензинээр ундаалжээ. Тэрбээр эрүүл байж, өндөр наслахын тулд сард дунджаар дөрвөн литр бензин уудаг гэнэ. Тосгондоо нэртэй чулууны сийлбэрч, хулсны нэхмэлчин тэрбээр 1969 оноос этгээд гаж зуршилтай болжээ. “Би ажлаа хийж байгаад хүзүүгээ хүнд гэмтээсэн юм. Тэгэхэд эм байгаагүй тул хажууд байсан бензинийг уутал хүзүү өвдөхөө больсон. Бензин ма шин төдийгүй хүнийг ч эрүүл байл гадаг” хэмээн тэрбээр ярьжээ. Эмч нар түүнийг үзээд ямар ч өвчин хуучгүйг нь тогтоосон бөгөөд Чен амьдралынхаа турш хоёр тонн орчим бензин уусан хэмээн таамагласан байна.
Б.ИНДРА