ОХУ-ын Сочи хотод 2014 онд болох өвлийн Олимпийн наадмын үеэр тамхи татахыг хориглох тухай шийдвэрийг Хотын захиргаа гаргажээ. Олимпийн наадам болох цэнгэлдэх хүрээлэн, жуулчид, тамирчдыг байрлуулах зочид буудлуудад болон олон нийтийн газарт “Тамхи татахыг хориглоно” гэсэн анхааруулга хадах юм байна. Тамхи татахыг хүссэн хүмүүс зөвхөн тусгайлан бэлдсэн газарт очих гэнэ. Хотын захиргааны уг шийдвэрийг зөрчсөн хүмүүсийн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авах баг гаргах гэнэ.