Домогт төвийн тоглогчдын нэг Шакил О’Нилл зодог тайлсныхаа дараахан TNT сувагт сагсан бөмбөгийн тоймч хийхээр болсон. Тэрбээр саяхан анхны нэвтрүүлэгтээ оролцжээ. NBAгийн зартай шоучдын нэг тэрбээр телевизийн нэвтрүүлгийн үеэр сурсан зангаа тавилгүй нэлээн сенсаац дэгдээсэн зүйл ярьжээ. Шакийн үзэж буйгаар “Майами”-г Их гурвалын баг гэж нэрлэх нь зохимжгүй бөгөөд Крис Бош нөгөө хоёрынхоо зэрэгт яагаад ч хүрэхгүй гэж үздэгээ ярьсан байна. “Дуэйн, Леброн хоёр бол авьяаслаг тоглогч. Сайн ч залуус. Тэд ур чадвараа ашиглаад аваргын цом авч чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ К.Бошийг тэдний зиндаанд аваачиж, “Их гурвал” гэж ярьж байгаа нь таалагддаггүй” хэмээн Шак өгүүлжээ.