Локаутын улмаас Туркт тоглохоор шийдсэн “Нью Жерси Нетс”-ийн холбогч Дерон Уильямс өчигдөр “Бешикташ”- тай албан ёсоор гэрээгээ байгуулжээ. Тэрбээр энд локаут дуустал тоглох бөгөөд шинэ багаасаа таван сая еврогийн цалин авах аж. “Бешикташ” өмнө нь NBA-гийн супер оддын нэг А.Айверсонтой гэрээ байгуулан олныг шуугиулж байв. “Бешикташ” өнгөрсөн улиралд Туркийн супер лигт 19-11 амжилтаар плейоффт зургаагаар (Туркийн лиг нийт 16 багтай) шалгарсан боловч эхний ша танд “Галатасарай”-д 3:0- ээр дийлдсэн юм.