
Эрвээхэйтэн багийн шумбуурынхан овгийн ховор зүйлийн инжирийн шумбур нь Монголын “Улаан ном”-д бүртгэлтэй цөөн тооны эрвээхэйн нэг юм. Түүний далавчны урт 60-70 мм. Урд далавчны урд зах нь угаасаа үзүүр рүүгээ нарийссан ягаан тууш судалтай байдаг. Харин төгсгөл хэсгээс далавчны урд үзүүр рүү нь чиглэсэн гурвалжин хэлбэрийн ягаавтар судалтай. Мөн хойд далавчны үзүүр нь улаан ягаан, уг хэсэг нь тод хар өнгөтэй. Биеийн суурь өнгө нь зэгэл ногоон, хэвлий үзүүр рүүгээ огцом шувтан, хажуу талууд нь улаан ягаан, үзүүр нь цагаан байдаг аж. Инжирийн шумбур нь голын бургастай газраар амьдардаг бөгөөд маш цөөн тоогоор тэмдэглэгджээ. Энэ эрвээхэй маш гоёмсог болохоор хүмүүс зугаацах зорилгоор барьж устгадаг нь харамсалтай. Түүнчлэн хортон шавьжны устгалын үеэр цацсан химийн хоронд хүрэнцэр, авгалдайнууд нь олон тоогоор үхдэг байна.