Загвар зохион бүтээгч Б.Соёлмаа загвар өмсөгч тагнуулчдыг бэлтгэхээр зэхэж байна.
Мөдхөн байгуулах загварын томоохон агентлагтаа 11-14 насны охид хөвгүүдийг шалгаруулж авах гэнэ. Өсвөр насныхан энэ насандаа бие бялдраа тайзнаа хөгжүүлэхэд хамгийн идэвх сайтай байдаг аж. Барууны томоохон агентлагууд шилдэг залуусыг бүх талаас нь өв тэгж бэлтгэж, өндөр дээд албан тушаалтан, тагнуулын нууц ажиллагаа, улс төрийн томоохон хүрээнд оруулдаг аж.
Тайзнаа тусгай бэлтгэгдсэн моделиуд загварын ертөнцөд төдийгүй олон салбарт амжилттай ажиллаж, улс орондоо ихээхэн хувь нэмэр оруулдаг гэнэ. Тэрбээр ийм жишгээр залуусыг бэлтгэх зорилго өмнөө тавьж, хэрэгжүүлэхээр ханцуй шамлаад буй.
Сонирхуулахад өөрөөсөө 16 насаар дүү амрагтайгаа аз жаргалтай амьдарч байгаа бололтой. Хааяа нялх амрагаа хардаж зовохоос биш өөр бусад зүйл дээр харин ч сайн ойлголцдог гэсэн шүү.