НЭГ. ЭХЭЛЖ ӨГҮҮЛЭХ МИНЬ
Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуульд 1963-1964 оны хичээлийн жилд эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж таарсансан. Миний орлогчоор есдүгээр ангийн онц сурлагатан П.Дамдин сонгогдож, ажил үүргээ сайн гүйцэтгэж явсныг хожуу ч гэлээ дурсах тохиол байжээ.
Тэр 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд ЗХУын Москва хотод Цэргийн академид суралцан, цэргийн инженер, химич мэргэжилтэй болоод ирсэн дуулдсан. Цэрэг, иргэний хамгаалал, онцгой байдал, хүмүүнлэгийн салбарт түүнийг ажилласаар буйг гадарлах төдий явсан чинь өнгөрсөн 2010 оны сүүлчээр уулзлаа, бид хоёр.
-Багш аа, сайн байна уу гээд инээмсэглэх идэрхэн хурандааг эхлээд сайн таньсангүй. Гэтэл нэр нь санаанд орж, “Хүүш, Дамдин” гэснээр яриа өрнөх зам гарлаа. Олон оны дараа орлогчтойгоо уулзаж, суудал ханатал хуучилсан хэдий ч сэтгэлд нэг зүйл дутуу санагдана. Өвөрмөц ажил, мэргэжилтэй хүнтэй ярилцсаных сонссон сонин сайхнаа бусадтай хуваалцдаг мэргэжлийн минь “цог” улалзаж эхлэв.
ХОЁР. “ХҮЙТЭН” ДАЙНЫ ХАЛУУН ОНУУД
Цэнхэр гариг хуваагдашгүй нэгэн цул хэдий ч түүн дээр орших хүн төрөлхтөн эсрэг тэсрэг үзэл суртлын нөлөөгөөр хоёр системд хуваагдсан “хүйтэн” дайны үед Москвад цэргийн нарийн мэргэжил эзэмшээд ирсэн залууг 1970 онд маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт мотобуудлагын I тусгай бригадын химийн албаны даргаар шууд томилжээ.
Тухайн үедээ Монголын армийн байлдааны өндөр хүчин чадалтай нэгтгэлийн химийн албаны дарга П.Дамдин мянга мянган дарга, цэрэгтэй олон шижмээр холбоотой болсон нь тэр. Үй олноор хөнөөх зэвсгээс цэрэг, даргаа хамгаалах иж бүрэн хувцсаар хангах, үүнийгээ бүрэн эзэмшүүлж сургах, хими хамгаалалтын салбарын тусгай техник хэрэгслийг байлдааны бэлэн байдалд байлгах, бие бүрэлдэхүүнийг сургах, болзошгүй “дайснаас” бидний эсрэг үй олноор зэвсэг хэрэглэсэн үед цагийн байдлыг үнэлж, хохирлыг богино хугацаанд арилгах үүрэгтэй болжээ.
Түүний насан туршдаа хийж гүйцэтгэсэн алба нь цэрэг, иргэнээ хамгаалах энэ рэнгүй үйлсийн цогц болж явааг хувь тавилангийн тайлал гэвэл онох биз ээ. “Хүйтэн” дайн гаарч байснаас үүдэн Улсын иргэний хамгааллын газрыг БНМАУын Сайд на рын Зөвлөлийн харьяа тусгай газрын статустай байгуулаад хэдэн жил бол сон ч нарийн мэргэжлийн боловсон хүчин гэсэн шалгуураар П.Дамдинг 1973 оны дундуур татан авч хими хамгаалалтын хэлтэст ажиллуулжээ.
Тэнд хэлтсийн орлогч хүртэл дэвшин хөдөлмөрлөхдөө цацраг идэвхт болон химийн ХҮҮШ, ДАМДИН хорт бодис, биологийн халдвараас хүн ам, мал амьтан, ургамал, ус, хүнс тэжээл, эд материалыг хамгаалахад чиглэсэн удирдлага, арга зүйн баримт бичиг боловсруулахаас эхлээд удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, иргэдийг хамгаалах аргад сургах, бохирдолт хордлого, халдвараас хамгаалах төрөл бүрийн хэрэгслийг түшиглэн онцгой нөхцөлд ажиллах боловсон хүчнээ бэлтгэн сургаж байлаа.
Тухайн үед ЗХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлсэн хэдэн зуун мянган иж бүрдэл хамгаалах хэрэгсэл, хувцас, цацраг, химийн хяналтын багажийг аймаг, хот, дүүрэгт хуваарилан түгээж, материаллаг ахуй дээр сургалтыг зохион байгуулж, бүтэн гурван жил амьдралын нэг их сургууль дүүргэсний дараа түүнийг Улсын иргэний хамгаалалтын Төв штабын орлогч, оперативын хэлтсийн дарга нар онцгой нөхцөлд ажиллаж, боловсон хүчнээ бэлтгэж сургаж байлаа.
Тухайн үед ЗХУ-аас буцалтгүй тусламжаар ирүүлсэн хэдэн зуун мянган иж бүрэн хамгаалах хэрэгслэл, хувцас хунар цацраг химийн хяналтын багажийг аймаг хот, дүүрэгт хуваарилан түгээж, материаллаг ахуй энд сургалтыг зохион байгуулж, нарийндаа бүтэн гурван жил амьдарсан ч нэг их сургууль дүүргэсний дараа түүнийг улсын иргэний хамгаалалтын Төв штабын орлогч оператавын хэлтсийн даргаар 1976 оны долдугаар сард дэвшүүлж томилов.
Тэр үед оперативын хэлтэс нь үй олноор хөнөөх зэвсэгт болон довтолгоонд бусад хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, улс ардын аж ахуйн салбарыг хамгаалах бодлогоор стратегийн төлөвлөлт, бэлэн байдал, удирдлага зохион байгуулалт, хууль эрхз үй, удирдах бүрэлдэхүүн, штабуудын бэлтгэл гэхчилэн тухайн салбарын тэргүүлэх ажлыг хариуцдаг байж.
Ийм олон талт ажлыг 12 жил нэр төртэй хашсан даргын хөдөлмөрч тайланг сонины нийтлэлд багтаах боломжгүй тул ганц баримт сонирхуулахаар шийдэв. Дээрх хугацаанд аймаг, сум, дүүрэг яам, тусгай газар, цэргийн ангид зохиомол цагийн байдал тэднийг удирдах бүрэлдэхүүнийг сургах тог лолт, таниулах хичээл 142-ыг гардан зохион байгуулжээ.
Том бага хэмжээний 142 жүжгээ зохион бичиж найруулан “хүйтэн” дайны халуун П.Дамдингийн хийсэн сонин бас зарим нь нууц ажлын гэгээн дурсамж юм даа. “Хүйтэн” дайны мөс уятаж цагийн салхи эргэсэн үед буюу 1988 онд арванхоёрдугаар сараас 1990 оны аравдугаар сарын хороонд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газарт мэргэжлийн дагуу хэсэг ажилчид ажилласнаар, нийгмийн өөрчлөн бай гуулалтын урьтал болон эхлэл давхцасан тэр үед аливаа асуудлыг бэлэн жороор биш улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг тугаан үзэж, шинийг эрэлхийлэн хэлэлцээний талаар шийдвэрлэж байхад тулсан.
Манай улс төрийн бодлогод өөрчлөлт орсноос батлан хамгаалах байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, орон тоог өөрчлөх, цомхтгох, заримыг татан буулгахтай холбогдуулан бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх энэ та лаар урьд гарсан хэдэн зуугаар тоологдох Сайд нарын Зөвлөлийг тогтоох, захирам жийг өөрчлөх, хүчингүй болгох ажилд ч оролцож явлаа. Сайд нарын Зөвлөлийн референт байхад иргэний хамгаалалт миний эрхлэх ажлын нэг хэсэг байсан учраас энэ салбарт тасралтгүй ажилласан гэж гар сэтгэл нийлэн ажиллаж явсан нөхөр үнэлдэгт би баярладаг хэмээн Дамдин өгүүлэв.
ГУРАВ. ГАЛ УСНЫ ГАМШГИЙН ЭСРЭГ
Ардын их хурлын 1990 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газарт түүний ажиллаж байсан орон тоог цомхтгосны дараа Дамдинг улсын иргэний хамгаалалтын дэд дарга, Төв штабын даргаар томилжээ. Шинэ томилолтоор хуучин, харьцангуй сүрхий гадарлах албаа хашин эхлээд төдий л удалгүй Улсын онцгой комиссын даргын нарийн бичгийн даргаар хавсран ажиллах үүрэг хүлээсэн байна.
Хэлж ирдэггүй хийсэж ирдэг гал усны гамшиг, түүний хөнөөл, сүйтгэлийг арилгах түгшүүртэй атлаа хэн нэг нь хариуцсан гүйцэтгэх хар ажилд олон жил нухлуулсан хурандаа,
-Гамшиг, ослын газар нь очиж цагийн байдлыг үнэлэх тусламж үзүүлэх хор уршгийг арилгах үргэлжлүүлэн шийдэх асуудлыг боловсруулах зэргийг хэн нэг сайд дарга нарын ахалсан багийн гишүүний хувьд болон ажлын заримыг өөрөө толгойлон гүйцэтгэж явлаа. Гамшгийн голомтод би анх 1974 оны долдугаар сард орж ажиллаж билээ.
Хэнтий аймгийн Батширээт сумын Цагаан хусны бригадын төвийг дайрч өнгөрсөн хөнөөлт хар шуургыг зарим хүн мартсан байна билээ, харамсалтай нь. Тэр шуурганаар 14 хүний амь нас хохирч 40 гаруй мал үхэж, хэд хэдэн гэр байшин салхинд хийсэж эвдэрсэн удаатай юм даа. Би мэргэжлийн дагуу эвдэн сүйтгэх их хүчтэй аюулт үзэгдэл цацраг, химийн хордолт үүсгэсэн эсэхийг нягт лахад тийм зүйл илрээгүй.
Үзсэн баримтаа хэлэхэд тэр салхи ачаатай ЗИЛ-130 машиныг хийсгэн 300-400 метр зайд шидэн эвдсэн байж билээ. Ганц энэ баримт тэр шуурганы хүч, гамшиг хоёрыг зэрэг илэрхийлж өгөх нь лавтай. Энэчлэн 1996 оны зуднаар Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Увс, Ховд, Баянхонгор, ГовьАлтай, Өвөрхангайд сарлагийн мялзангийн тархалтаар 1992 онд Баян-Өлгий, Увсад Улаанбаатарын ногоон бүсэд болон Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийд 1994-2000 он гаргасан ойн түймэр хэд хэдэн удаагийн үеэр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн агуулахад 1999 оны дөрөвдүгээр түймрийн дараа үнэлгээ, сэргээн босголтын ажлын гэрч болж явснаа бодоход заримдаа нойр хөнгөдөж хонох удаатай.
Түймрийн эхлэл нь хувь хүнтэй ихэвчлэн холбоотой ч сүйтгэл нь улс орныг тамирдуулдаг гэдгийг иргэдэд ойлгуулах ажил одоо үргэлжилж байгаа л даа. Иргэд л анхаарч хичээх нь багадаад байна даа гээд уртаар санаа алдан суув. Улсын иргэний хамгаалалтын газар, түүний Төв штаб, Улсын байнгын онцгой комиссын нарийн бичгийн даргаар арван жил ажиллах хугацаандаа бас арваад байгууллагад сонгууль хүлээж, ачаа үүрсэн эрхэмд санаа алдах дурсамж олон байгаагийн дийлэнх байгалийн хүчний зүйлээс хамааралтай юм шиг ажиглагдлаа.
ДӨРӨВ. ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛСТЭНИЙ ӨНӨР БҮЛД
Хурандаа Дамдингийн 2000 оны дөрөвдүгээр хүртэл хөдөлмөрийн замналыг дээр цухасхан ч гэлээ өгүүллээ. Өнгөрсөн жилүүдийн арай тодруулбал 1970 оноос Монголын Улаан загалмай нийгэмлэгийн өвөрмөц өнөр бүлд багтатлаа зүтгэсэн зүтгэл ажилласан ажлын үндсэн шугам эх орон нэгтнүүдээ цэрэг дайны болон гал усны гашуун зовлонгоос сэргийлэн хамгаалах ямар нэг осол аюул тохиолдвол түүний хөнөөлийг нимгэлэх арилгахад бүхэлдээ чиглэсэн хүмүүнлэг үйлс байсныг үгүйсгэх аргагүй.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Гамшгийн удирдлага зохион байгуулалтын хэлтсийн даргын алба хүлээн авсан П.Дамдингийн хувьд ажлын газрын үнэмлэх нь солигдож байснаас биш ард олондоо иргэний хувьд хүчээ өгөх чиглэл нь ер өөрчлөгдөөгүй адил.
Дамдин МУЗН-ийн ажилтан болсноор хэд хэдэн шинэ зүй лийг олж харжээ. Монголын Улаан загалмай эрүүл мэндийн байгууллагын хавсарга төдий явснаа больж олон улсын жишигт нийцсэн бие даасан нэгж болж торнисон нь танигдав. Нэгэнт улс орныхоо хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлж, төр засагтайгаа хамтран ажилладаг байгууллага болон шинэчлэгдэх он жилүүдэд манай улаан загалмайчдыг зориуд шалгах гэсэн шиг байгалийн сорилт шалгалт нүүрлэжээ.
1999-2000, 2001-2002 онд тохиолдсон ган зудад өртсөн малчдад хүмүүнлэгийн бодит тусламж үзүүлснээр энэрэнгүй үйлстнээ өнөр бүлийнхэн түмнээ ч баярлуулж, төрдөө ч дэм түшиг болж байв. Том бага гамшиг ослын дараа сүйтгэлийг арилгах нь хийсээр байдаг ажил. Харин гамшгаас сэргийлэх тэмцэх бэлэн байдлын бодлого гамшгийн дараах яаралтай тусламж, нөхөн сэргээх үйл ажиллагаанд стратеги баримт бичгийг боловсруулан ОУУЗ, УХСН-ын холбоонд танилцуулан зөвлөмж авч батлуулснаар хоёр ч том алхам хийсэн гэж учир мэдэх хүмүүс боддог. Манай оронд учирсан гамшиг осол манай дэлхийд тохиосон сүйтгэл учраас бөмбөрцөг даяар анхаарч эхэлсэн.
Бидэнд ч бас шинэ үүрэг нэмэгдсэн. Тэр жилүүдийн ажлын уламжлалаа энэ хавар Японд тохиосон байгалийн гамшгийн үеэр үргэлжилж, монголчууд, МУЗН-ийн хүмүүнлэгийн үүргээ адууныхаа хэрээр биелүүлж л байлаа. Түүхэн баримт бичиг боловсруулах ажилд бүтээлчээр хандсан П.Дамдин Монголын төдийгүй олон улсын хүмүүнлэгийн байгууллагын өнөр бүлийн нэр төртэй гишүүн болж чадлаа.
Гамшгийн эсрэг бэлэн байдлыг дээшлүүлэх талаар Хүнс хөдөө аж ахуйн яам, Улсын иргэний хамгаалалтын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан МУЗН-ийн хувьд бусад яам агентлагтай хамтран ажиллах загвар болж ЭМЯ, Боловсролын яам, Радио телевизийн хороотой гэрээ байгуулснаа өргөжсөн байна.
Хурандаа хүмүүнлэгийн өнөр бүлд багтаад хоёр жил болоход л энэрэнгүй үйл ажлаа хэрэгжүүлэхэд бүх аймаг, нийслэл хотод жараад удаа урт богино томилолтоор ажилласан тооцоо бий. Тэр жилүүдэд Ховд, Хөвсгөлийн наймаас есөн суманд очсон юм билээ. Тэр нутгийн хэн нэгний ядарсан үедээ хурандаагийн гараас хүмүүнлэгийн тусламж гардан авснаа мартахгүй бол хожуу ч гэлээ хүүш Дамдин гээд уулзаж мэдэх юм даа.
Нэгэнт олон улсын хүмүүнлэгийн байгууллагынханд танигдсан болохоор Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь төсөлд гамшгийн менежментийн асуудал хариуцсан зөвлөхөөр түүнийг ажиллуулж эхэлжээ.
Дээрх төслийн өгөөж Дамдинтай холбоотойгоор цөөнгүй жил Монгол нутагт шингэж буйг манайхан гадарладаг бол төслийн багийнхан одоо ч үе үе хүүш Дамдин гэснээр бөөн туршлага зүтгэлийн эзэн мэддэг ажлаа үргэлжлүүлсээр явна. ТАВ. ТӨГСГӨЖ УЧИРЛАХ МИНЬ Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрж торниод сургууль соёлын мөр хөөж явсаар 1970-аад онд ЗХУ-д академи төгсөн ирсэн П.Дамдингийн 40 жилийн хөдөлмөрийн замналаас өдөржин сонссоноо дээр хэсэгчлэн өгүүллээ. Өнгөрсөн жилүүдэд тэр бүтээлтэй сайн ажиллажээ. Сайн ажилласныг би биш, төр түмэн үнэлсээр ирж.
Хурандаагийн энгэр дүү- рэн одон медалиас Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонг нь асуултгүй танилаа. Цөөнгүй медаль байсан ч тэр бүхнийг энд тоочоод яахав ээ. Сонирхолтой нь байгаль орчны, хөдөлмөр нийгмийн хамгааллын онцгой байдлын албаны, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн зэрэг долоон салбарын тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнуулжээ тэр.
Үйл ажил нь олон улсын хүрээнд нэгэнт багтсанаас тэр биз, гадаад орны хэд хэдэн медаль харагдсанаас нэгийг нь сонирхоход - Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын дээд шагнал нь энэ медаль. Монгол Улсын иргэдээс анх удаа 1999 онд шагнасан түүхтэй юм. Тэр нь энэ гэсхийгээд өнгөрөөв. Ажиглавал сэтгэл ханамжтай суух шиг. Одон медалийн тухай бичихдээ Дамдинг ханатлаа шагнуулжээ гэж тодотгох гэсэнгүй. Харин үү рэг ажилдаа эзэн болсоор явсныг гадаад дотоодод адилхан л хүлээн зөвшөөрч ирснийг баримтаар илэрхийлэхийг хичээв.
Цэргийн академид 1965 онд бага дэслэгч цолтой мордож байсан хурандаа өдгөө ч иргэдээ, нийгмээ хамгаалан бөөцийлөх үүрэг хүлээлгэвэл “Эх орны төлөө зүтгэе” гээд ёслоход бэлхэн идэрхнээр алхаж явна. Алхахаасаа суух нь давамгайлсан байж магадгүй. Аливаа хүмүүн сурч мэд сэн сайн сайхан юмаа аваад буцах нь нүгэл, бусдад өвлүү лэн үлдээгээд орхих нь зохимжтойг эрт ухаарсан П.Дамдин бие дааж болон бусадтай хамтарч туурвисан 20 номоо олшруулахаар оюун ухаанаа чилээх завсар, хянан засварласан 15 дахь бүтээлдээ өмнөтгөл бичиж суугаа юм билээ.
Ажил үүргийн дагуу эх орныхоо 85 хувиар “тэнэсэн” бүтээлч хурандаагийн бүтээл бүх сумын өдрийн ажил алдуулсных загас мэт дуугүй байлтай биш.
Р.Чулуун