Хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй наадам болох “MTV Video music awards-2011”-т нэр дэвшигчдийг зарлалаа. Уг наадамд Кэти Пэрри хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшсэн байна.
Түүний “E.T”, “Last Friday night”, “Firework” дууны клипүүд шилдгийн тоонд багтаж байгаа бол залуу дуучин Аделегийн “Rolling in the deep” долоон төрөлд өрсөлдөх болов. “Шилдэг шинэ залуу дуучин” төрөлд Уиз Халифа, Биг Шон, Тэйлор, Крэйшон нарын хип хопчид нэр дэвшжээ.
Энэ жилийн наадамд Бьонси, Лэди Гага, Бритни нарын хүчирхэг дива нар оролцож байгаа учраас ширүүн өрсөлдөөн болох нь тодорхой хэмээн шүүмжлэгчид үзэж байна.
28 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ ирэх сарын 28-нд Лос-Анжелесийн театрт болно.