Улаан лооль нь хоол боловсруулах эрхтэн, ялангуяа элэгний үрэвссэн эд, эсийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй. Өндөр настан, жирэмсэн эх болон өсвөр насны хүүхдэд энэ ногоо хүнс тэжээлийн бо лон эмчилгээний ач холбогдолтой.АНУ-ын Детройтын Хавдар судлалын хүрээлэнгийн эр дэмтэд улаан лооль түрүү булчирхайн хавдар үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэйг тогтоожээ.
Судлаачдын үзэж буйгаар энэ нь улаан лоольд харьцангуй их хэмжээ гээр агуулагдах ликопин хэмээх бодистой холбоотой аж. Улаан лоолиор бэлтгэсэн кетчуп, нухаш зэ рэг нь энэ бодисыг их хэмжээгээр агуулдаг гэж Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа ярив.