Монголын рок попын тайзнаа өвөрмөц имижээр ялгарч, хамгийн богино хугацаанд од болж амжсан дуучин бол BX.
“New star” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан хэн ч танихгүй залуу ирээдүйтэй дуучин гэдгээ сүүлийн жилүүдэд тодорхой харуулсан. Түүний уран бүтээл FM радиогийн хит дууны жагсаалтад дээгүүр орсоор ирсэн.
Дуучин залуу саяхан гал голомтоо бадрааж буй залуу хосын хуриманд уригдахдаа сандарсан уу, эсвэл хэнэггүй зангаар хандсан уу “SORROW” дуугаар аяны дугараа өргөхөд найранд уригдсан зочид эгдүүцэж, золтой л хөөж гаргахаас наахнуур юм болжээ.
Гал голомтоо шинээр бадрааж буй залуу хосод хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг бэлгэшээж ерөөдөг байхад тэрбээр салж одсон бүтэлгүй хайрын тухай дуу дуулж, олныг ч өөрийгөө ч эвгүй байдалд оруулжээ.